Туxайн нислэг нь чартер буюу заxиалгат нислэг тул цаг агаар болон тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч нислэгийн цаг болон хөтөлбөрт өөрчлөлт орох боломжтойг анхаарна уу!
“Азийн Хавай” хэмээн нэрлэгддэг Жэжү арал нь Өмнөд Солонгосын хамгийн том арал бөгөөд аялал жуулчлалын алдартай бүс нутаг юм. Үзэсгэлэнт байгаль, далайн эрэг, галт уулын тогтоц, өвөрмөц соёлоороо алдартай тус арал нь жуулчдын очих дуртай газруудын нэг юм.
Улаанбаатар хотоос Хүннү Эйр компанийн нислэгээр Өмнөд Солонгосын үзэсгэлэнт Жэжү аралруу ниснэ.
Жэжүгийн олон улсын нисэх онгоцны буудалд газардаж, хил, гаалийн шалгалтаар нэвтэрсний дараа нутгийн хөтөч, зохион байгуулагчтай уулзана.
Үүний дараа Arboretum Theme Park Ice Museum мөсөн музейгээр зочилж, мөсөн урлалын бүтээлүүдийг үзэж сонирхоно. Мөн 3D зургийн музейд сонирхолтой, бодит мэт харагдах дурсгалын зураг авхуулна.
Оройн хоолоо идсэний дараа зочид буудалдаа байрлан амарна.
Өглөөний цайгаа уусны дараа Herb Garden цэцэрлэгт хүрээлэнгээр зочилж, хөлийн алжаал тайлах үйлчилгээнд хамрагдана.
Үүний дараа Жэжү арлын нутгийн иргэдийн уламжлалт амьдрал, соёл, зан заншлыг харуулсан Seongeup Folk Village эртний тосгоноор аялна.
Дараа нь далайн эргээр зугаалж, “Амьдралын ээдрээ” киноны зураг авалт хийсэн сүмийг үзэж сонирхоно.
Мөн Aqua Planet Jeju аквариумаар зочилж, далайн төрөл бүрийн амьтдыг үзэн, цагийг зугаатай өнгөрүүлнэ.
Өглөөний цайгаа уусны дараа зочид буудлаа хүлээлгэн өгч, ачаагаа аван аяллаа үргэлжлүүлнэ.
Эхлээд Солонгосын алдартай гоо сайхны бүтээгдэхүүний дэлгүүрээр зочилж, худалдан авалт хийх боломжтой.
Өдрийн хоолны дараа далайн эргээр зугаалж, үзэсгэлэнт байгальд амарч, чөлөөт цагаа өнгөрүүлнэ.
Үүний дараа Монгол морин циркийн тоглолт үзэж, монгол хүүхдүүдийн авьяас, ур чадварыг сонирхоно.
Энэ өдөр чөлөөт өдөр тул та өөрийн хүсэл, сонирхлоор өдрийг өнгөрүүлэх боломжтой. Зочид буудал Жэжү хотын төвд байрладаг тул худалдааны төвүүдээр зугаалж, шоппинг хийх, усан паркаар үйлчлүүлэх болон бусад үзвэр, үйлчилгээнд хамрагдаж болно.
Анхаарах зүйл: Энэ өдөр хөтөч болон тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлэхгүй.
Өглөөний цайгаа уусны дараа зочид буудлаа хүлээлгэн өгч, татваргүй барааны дэлгүүрээр зочлон худалдан авалт хийх боломжтой.
Үүний дараа Жэжү арлын хойд хэсэгт байрлах кофе шопуудын гудамжаар зугаалж, кофе уун чөлөөт цагаа өнгөрүүлнэ.
Өдрийн хоолоо идсэний дараа далайн эрэг дагуух Солонгон зам (Rainbow Road)-д очиж, дурсгалын зураг авахуулна.
Аяллын дараа Жэжүгийн олон улсын нисэх онгоцны буудал руу явж, Улаанбаатар хотын чиглэлд шууд ниснэ.
Улаанбаатар хотод газардсанаар Жэжү арлын дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.



Чөлөөт аялал


Чөлөөт аялал
