Та захиалгат аяллын хүсэлтээ бидэнд илгээгээрэй. Бид таны хүссэн чиглэл, аяллын хугацаа болон төсөвт тохирсон аяллын хөтөлбөрийг санал болгоно.
Захиалгат аялалШинэ жил, Цагаан сар зэрэг аяллын эрэлт ихтэй үед суудал, зочид буудлын хүртээмж хязгаарлагддаг тул аяллаа 2-3 сарын өмнө урьдчилан захиалахыг зөвлөж байна.
Мэдээж боломжтой. Манай групп аялалд ганцаараа бүртгүүлж, аялах боломжтой. Та өөрийн хүсэлтээр зочид буудлын өрөөнд ганцаараа байрлах эсвэл бусад аялагчтай өрөө хуваан байрлах сонголттой.
Аяллын захиалга цуцлах болон төлбөр буцаан олгох нөхцөл нь тухайн аяллын багц, агаарын тээврийн компани, зочид буудлын цуцлалтын бодлогоос хамаарна. Онгоцны тийз ихэвчлэн буцаан олгогдохгүй эсвэл цуцлалтын торгуультай байдаг бол зочид буудлын захиалгыг нөхцөлөөс хамааран 30 хоногийн өмнө цуцлах боломжтой. Мөн захиалга цуцалсан тохиолдолд урьдчилгаа төлбөрийг буцаан олгохгүй байх нөхцөл үйлчилж болно.
Үйлчилгээний нөхцөлТийм, байгалийн гамшиг, цаг агаарын нөхцөл байдал, нислэгийн хуваарийн өөрчлөлт, улс төрийн нөхцөл байдал зэрэг биднээс үл хамаарах шалтгаанаар аяллын хөтөлбөрт өөрчлөлт орж болно. Ийм тохиолдолд бид аялагчдын аюулгүй байдал, тав тухыг харгалзан анхны хөтөлбөртэй аль болох дүйцэхүйц хувилбарыг санал болгоно.
Нислэгийн саатал, хойшлолт болон цуцлалтаас үүдэн гарах нэмэлт зардал, хохирлыг манай компани хариуцахгүй. Иймд болзошгүй эрсдэлээс сэргийлж, нислэгийн саатал болон цуцлалтын эрсдэлийг хамарсан аяллын даатгалд хамрагдахыг зөвлөж байна.
Олон улсын аялалд зорчихдоо гадаад паспортын хүчинтэй хугацаа аялал дуусах өдрөөс хойш дор хаяж 6 сар үлдсэн байхыг зөвлөж байна. Паспортын хүчинтэй хугацаанд тавигдах шаардлага нь зорчих улсын дүрэм, журмаас хамааран өөр байж болно.
Виз шаардлагатай аяллын чиглэлүүдэд бид виз мэдүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэхэд тань зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ. Аялагч нь бичиг баримтаа үнэн зөв, бүрэн гүйцэд, заасан хугацаанд бүрдүүлэх үүрэгтэй. Виз мэдүүлгийн хураамж аяллын үнэд багтаагүй бөгөөд тусад нь төлөгдөнө.
Аяллын үеэр гэнэтийн өвчлөл, эмнэлгийн зардал, нислэгийн саатал, тээш алдагдах болон гэмтэх зэрэг эрсдэл үүсэж болзошгүй. Иймд болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалахын тулд аяллын даатгалд хамрагдахыг зөвлөж байна. Даатгалын нөхөн төлбөр нь сонгосон даатгалын багц, гэрээний нөхцөлөөс хамаарна.
Ихэнх улс оронд банкны картаар төлбөр тооцоо хийхэд тохиромжтой байдаг. Харин жижиг худалдан авалт болон зарим үйлчилгээний төлбөрт бэлэн мөнгө шаардлагатай байж болно. Бид таны аялах улс орны онцлогт тохируулан ямар валют авч явах талаар зөвлөгөө өгнө.
Тээшний зөвшөөрөгдсөн хэмжээ, жин хэтэрсэн тохиолдолд тухайн агаарын тээврийн компанийн тогтоосон тарифын дагуу нэмэлт төлбөр төлнө.
Манай аяллын зөвлөхүүд таны асуултад хариулж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгөхөд бэлэн байна. Та нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл 7610-5454 дугаарт холбогдох эсвэл бидэнд зурвас илгээгээрэй.
sales@tenuunmogol.mn