Фукуок арлын аялал нь гэр бүл, найз нөхдөөрөө амарч, олон сонирхолтой газраар аялахад тохиромжтой аялал юм.
Аяллын хөтөлбөрт VinWonders парк, усан парк, аквариум, Safari буюу амьтны хүрээлэн болон арлын аялал багтсан байдаг.
Мөн аялагчид далайн эрэг дээр амарч, завин аялал, төрөл бүрийн сонирxолтой усан спортын төрлүүдийг өөрийн хүсэлтээр сонирxоx боломжтой.
Чөлөөт цагаараа далайн эргээр алxан амраx, шөнийн заx ороx эсвэл зочид буудалдаа амран, аяллаа ая тухтай өнгөрүүлэх боломжтой.
Өөрт тохирох буудлаа сонгоно уу
Аялагчид “Чингис хаан” олон улсын нисэх буудалд цугларч, Фукуок арлын зүг ниснэ.
Фукуок аралд хүрэлцэн очсоны дараа хөтөчтэйгөө уулзаж, өдрийн хоолоо иднэ. Үүний дараа зочид буудалдаа очиж, өрөөндөө байрлан, аяллын эхний өдрөө амарч өнгөрүүлнэ.
Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа Фукуок арлын алдарт VinWonders тоглоомын парк-руу аялна.
Тус парк нь дотор болон гадаа олон төрлийн тоглоомуудтай мөн усан парк, аквариум, ресторан зэрэг үзэж сонирхох олон зүйлтэй.
Аялагчид бүтэн өдрийн турш паркаар зугаалж, усан паркт тоглон, аквариум үзэж, өдрийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой.
Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа Vinpearl Safari амьтны хүрээлэнрүү аялна.
Тус хүрээлэнд төрөл бүрийн зэрлэг амьтдыг ойроос харж, сафари автобусаар аялж, амьтдын амьдрах орчинтой танилцах боломжтой.
Өдрийн хоолны дараа Фукуок арлын сувдны үйлдвэр, торгоны үйлдвэр болон Sim Wine дарсны үйлдвэрээр зочилж, орон нутгийн бүтээгдэхүүнтэй танилцана. Мөн дарс амталж, дурсгалын зүйлс худалдан авах боломжтой.
Фукуок арлын үзэсгэлэнт жижиг арлуудаар хурдны завиар аялна.
Эхлээд Хон Дуа арал дээр байрлах Ocean World усан спортын төвд очиж, далайн эрэг дээр амран дроноор зураг авахуулах боломжтой. Мөн хүсвэл нэмэлт төлбөрөөр Sea-Walker буюу далайн ёроолоор алхах, шүхрээр нисэх, усан мотоцикл, Flyboard зэрэг усан спортуудыг туршиx боломжтой.
Өдрийн хоолоо арал дээр идсэний дараа хурдны завиар аяллаа үргэлжлүүлнэ. Орой нь орон нутгийн ресторанд хооллож, зочид буудалдаа буцан ирж амарна.
Өглөө зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа өдрийг өөрийн хүссэнээр чөлөөтэй өнгөрүүлнэ.
Далайн эрэг дээр амрах, зочид буудлын бассейнд сэлэх, худалдааны төвүүдээр зочлох боломжтой.
⚠️ Анхаарах зүйл: Чөлөөт өдрүүдэд өдрийн хоол, оройн хоол, унаа болон хөтчийн үйлчилгээ багтаагүй болно.

Өглөө зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа аяллын автобусаар Фукуокийн нисэх буудал руу хөдөлнө.
Фукуок арлаас Улаанбаатар хотын чиглэлд нисэж, “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсанаар бидний аялал өндөрлөнө.

Чөлөөт аялал
Чөлөөт аялал