Туxайн нислэг нь чартер буюу заxиалгат нислэг тул цаг агаар болон тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч нислэгийн цаг болон хөтөлбөрт өөрчлөлт орох боломжтойг анхаарна уу!
Орчин үеийн хөгжил, цэвэр цэмцгэр орчноороо алдартай Сингапур болон олон үндэстний соёл, түүх, үзэсгэлэнт газруудаараа онцлог Малайз улсаар нэг аяллаар аялаарай. Энэхүү аяллаар та богино хугацаанд хоёр улсын онцлогтой танилцаж, олон сайхан дурсамж бүтээх боломжтой.
Өглөө Хөшигтийн хөндийд байрлах Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд цугларч, нислэгийн бүртгэлээ хийлгэсний дараа Улаанбаатар – Сингапур чиглэлээр шууд ниснэ.
Сингапурын олон улсын нисэх онгоцны буудалд газардахад хөтөч тосож авч, зочид буудалдаа хүргүүлэн байрлаж амарна.
Өглөөний цайгаа уусны дараа Сингапур улсын бэлгэ тэмдэг болсон Мерлион паркаар зочилж, загасан сүүлтэй арслангийн алдарт хөшөөг үзнэ. Үүний дараа Сингапурын голоор завиар аялж, хотын түүхэн барилгууд болон орчин үеийн үзэсгэлэнт газруудыг сонирхоно.
Дараа нь Сингапурын алдарт Gardens by the Bay цэцэрлэгт хүрээлэнд зочилно. Энд Cloud Forest болон Supertree Grove хэсгүүдээр аялж, өвөрмөц ургамал, өндөр хиймэл моднуудыг үзнэ. Мөн Supertree Observatory ажиглалтын тавцангаас цэцэрлэгт хүрээлэн болон Сингапур хотын үзэсгэлэнт байдлыг дээрээс нь харах боломжтой.
Орой нь Spectra Light & Water Show гэрэл, усан оргилуурын үзүүлбэрийг үзсэний дараа зочид буудалдаа буцаж ирэн амарна.
Энэ өдөр чөлөөт өдөр тул та өөрийн хүсэл, сонирхолд нийцүүлэн өдрийг өнгөрүүлэх боломжтой.
Та бүхэн Сингапурын алдарт Сэнтоза аралд зочилж, Universal Studios парк, усан парк, далайн аквариум, лааны тосон музейгээр аялах, кабель машинаар зугаалах боломжтой. Мөн Сэнтоза арлын үзэсгэлэнт далайн эрэг дээр амарч, чөлөөт цагаа тухтай өнгөрүүлж болно.
Анхаарах зүйл: Энэ өдөр хөтөч болон унааны үйлчилгээ байхгүй бөгөөд санал болгож буй үзвэр, аяллууд нэмэлт төлбөртэй гараx боломжтой.
Өглөөний цайгаа уусны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, ачаа тээшээ аваад Сингапураас Малайзын Куала Лумпур хотруу хөдөлнө.
Куала Лумпур хотод ирж, зочид буудалдаа байрласны дараа чөлөөт цагтай. Энэ үеэр та худалдааны төв, дэлгүүрүүдээр орж худалдан авалт хийх, оройн Куала Лумпур хотын үзэсгэлэнт газруудаар зугаалах боломжтой.
Өглөөний цайгаа уусны дараа Малайзын алдарт Genting Highlands амралтын цогцолборлуу явна. Далайн түвшнээс дээш 1800 метр орчим өндөрт байрлах энэхүү цогцолбор нь худалдааны төв, төрөл бүрийн тоглоом, ресторан, үзвэр үйлчилгээтэй.
Бид кабель машинд сууж, уулс болон ширэнгэн ойн үзэсгэлэнт байгалийг дээрээс нь харсаар цогцолборт хүрнэ.
Энд та худалдааны төвөөр зугаалах, тоглоом тоглох, төрөл бүрийн хоол амтлах, үзвэр үйлчилгээ үзэх зэргээр чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой.
Оройн хоолоо идсэний дараа зочид буудалдаа буцаж ирээд амарна.
Өглөөний цайгаа уусны дараа Куала Лумпур хотын аялалдаа гарна.
Эхлээд Хиндү шашны алдарт Бату агуйд (Batu Caves) зочилно. Энд 43 метр өндөр Муруган бурхны хөшөө болон өнгөлөг шаттай агуйг үзнэ. Үүний дараа Куала Лумпур цамхгийн (KL Tower) гадна зургаа авахуулна.
Дараа нь Chinatown худалдааны гудамжаар зугаалж, нутгийн хоол амтлах, бэлэг дурсгалын зүйлс худалдан авах боломжтой.
Мөн Малайзын бэлгэ тэмдэг болсон алдарт Петронас ихэр цамхгийн (Petronas Twin Towers) гадна очиж зургаа авахуулна. Үүний дараа худалдаа хийх чөлөөт цагтай.
Орой зочид буудалдаа буцаж ирээд амарна.
Энэ өдөр чөлөөт өдөр тул та өөрийн хүсэл, сонирхолд нийцүүлэн өдрийг өнгөрүүлэх боломжтой.
Анхаарах зүйл: Чөлөөт өдрүүдэд өдрийн хоол, оройн хоол, унаа болон хөтчийн үйлчилгээ багтаагүй болно.
Өглөөний цайгаа уусны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, ачаа тээшээ аваад Куала Лумпур - Сингапур чиглэлээр хөдөлнө.
Сингапурын олон улсын нисэх онгоцны буудалд ирж, нислэгийн бүртгэлээ хийлгэсний дараа Сингапур - Улаанбаатар чиглэлээр шууд ниснэ.
Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардсанаар бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.



Чөлөөт аялал


Чөлөөт аялал
