Туxайн нислэг нь чартер буюу заxиалгат нислэг тул цаг агаар болон тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч нислэгийн цаг болон хөтөлбөрт өөрчлөлт орох боломжтойг анхаарна уу!
Хайнан арал нь БНХАУ-ын өмнөд хэсэгт байрлах, “Хятадын Хавай” хэмээн нэрлэгддэг үзэсгэлэнт арал юм. Жилийн турш дулаан уур амьсгалтай, цэнхэр далай, элсэн эрэг, халуун орны байгалиараа алдартай. Энд та далайн эрэг дээр амарч, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, чөлөөт цагаа тав тухтай өнгөрүүлэх боломжтой. Хайнан арал бол амралт, аяллыг хослуулахыг хүссэн хүн бүрд тохиромжтой газар юм.
Мягмар гарагийн орой 23:30 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд цугларч, нислэгийн бүртгэлээ хийлгэнэ.
Лхагва гарагийн үүрээр 02:00 цагт Juneyao Airlines компанийн HO-1528 дугаартай нислэгээр Улаанбаатар - Хайнан чиглэлд ниснэ.
Өглөө 07:15 цагт Хайнан арлын Саняа хотод газардаж, зочид буудалруугаа явна. Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа өрөөгөө хүлээн авч, аяллын хөтөлбөртэй танилцан хөтчөөс шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө авна.
Энэ өдөр зочид буудалдаа амарч, чөлөөт цагаа тухтай өнгөрүүлнэ.
Өглөөний цайгаа уусны дараа товлосон цагтаа цугларч, Саняа хотын алдарт сувдны дэлгүүрээр зочилно.
Үүний дараа Дэлхийн миссийн тэмцээнийг олон удаа зохион байгуулж байсан Beauty Crown Culture Center ордны гадна дурсгалын зураг авхуулна.
Дараа нь тансаг зэрэглэлийн усан онгоцоор аялж, Саняа хотын далайн эрэг, усан боомтууд болон үзэсгэлэнт байгалийг далай дээрээс харна. Энэ үеэр та зураг авхуулж, сонирхолтой хөтөлбөр, үйл ажиллагаанд оролцох боломжтой.
Өглөөний цайгаа уусны дараа Саняа хотын аялалдаа гарна.
Эхлээд загасны тосны музейд зочилж, Омега-3 бүтээгдэхүүнтэй танилцан, худалдан авах боломжтой.
Дараа нь Саняа хотын уламжлалт тосгонд зочилж, нутгийн иргэдийн соёл, зан заншилтай танилцана.
Үүний дараа халуун орны ширэнгэн ойн хүрээлэнгээр аялна. Энд ногоон ой, уул, хавцал, хүрхрээ зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг үзнэ.
Мөн шилэн гүүрээр алхаж, өндөр дээрээс ширэнгэн ой, уулсын үзэсгэлэнт байдлыг харж, сонирхолтой дурсамж бүтээх боломжтой.
Энэ өдөр чөлөөт өдөр тул та өөрийн хүсэл, сонирхлоор өдрийг өнгөрүүлэх боломжтой.
Зочид буудалдаа амарч, усан бассейн, ресторанаар үйлчлүүлэн цагийг тухтай өнгөрүүлж болно.
Мөн аяллын хөтөчтэй зөвлөлдөн, нэмэлт төлбөртэй аялал, сонирхолтой хөтөлбөрүүдээс сонгох боломжтой.
Анхаарах зүйл: Энэ өдөр аяллын унаа болон хөтөчийн үйлчилгээ байхгүй бөгөөд нэмэлт аялал, үзвэр үйлчилгээний төлбөр аяллын үнэд багтаагүй болно.
Өглөөний цайгаа уусны дараа Саняа хотын аялалдаа гарна.
Эхлээд торгон даавуу, ор хөнжлийн хэрэгслийн дэлгүүрээр зочилж, бүтээгдэхүүнүүдтэй танилцан, худалдан авалт хийх боломжтой.
Дараа нь Саняа хотын Хайтан буланд байрлах алдарт Atlantis Sanya амралтын цогцолборлуу явна. Энэхүү цогцолбор нь тансаг зэрэглэлийн зочид буудал, усан парк, аквариум болон олон төрлийн үзвэр үйлчилгээгээрээ алдартай.
Мөн Atlantis Aquaventure усан паркад зочилж, төрөл бүрийн усан гулгуур, сонирхолтой тоглоомоор тоглон, өдрийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой.
Орой зочид буудалдаа буцаж ирээд амарна.
Энэ өдөр чөлөөт өдөр тул та өөрийн хүсэл, сонирхлоор өдрийг өнгөрүүлэх боломжтой.
Зочид буудалдаа амарч, усан бассейн, ресторанаар үйлчлүүлэн цагийг тухтай өнгөрүүлж болно.
Мөн аяллын хөтөчтэй зөвлөлдөн, нэмэлт төлбөртэй аялал, сонирхолтой хөтөлбөрүүдээс сонгох боломжтой.
Анхаарах зүйл: Энэ өдөр аяллын унаа болон хөтөчийн үйлчилгээ байхгүй бөгөөд нэмэлт аялал, үзвэр үйлчилгээний төлбөр аяллын үнэд багтаагүй болно.
Өглөөний цайгаа уусны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, аялалдаа гарна.
Эхлээд Сарнайн цэцэрлэгт хүрээлэнд зочилж, сарнайгаар хийсэн гоо сайхны бүтээгдэхүүн, амттан болон бэлэг дурсгалын зүйлс худалдан авах боломжтой.
Дараа нь Саняа хотын үзэсгэлэнт Фэнхуанлин ууланд зочилно. Энд кабель машинаар уулын оройруу гарч, Саняа хот, далайн эрэг болон үзэсгэлэнт булангуудыг дээрээс нь харж, дурсгалын зураг авахуулна.
Үүний дараа жимсний дэлгүүрээр орж, халуун орны төрөл бүрийн жимс худалдан авах боломжтой.
Аяллын хөтөлбөр дууссаны дараа нисэх онгоцны буудалруу явж, Мягмар гарагийн 17:00 цагт Саньяагийн олон улсын нисэх онгоцны буудалд ирж, нислэгийн бүртгэлээ хийлгэнэ.
19:50 цагт Juneyao Airlines компанийн HO-1527 дугаартай нислэгээр Саняа - Улаанбаатар чиглэлд ниснэ.
Лхагва гарагийн үүрээр 01:00 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардсанаар бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.



Чөлөөт аялал


Чөлөөт аялал
