Энэхүү аяллаар та Хөх хотын орчин үеийн эмнэлэгт эрүүл мэндийн иж бүрэн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдах боломжтой.
Аяллын багцад эмчийн үзлэг, лабораторийн шинжилгээ, дүрс оношилгоо болон орчуулгын үйлчилгээ багтсан. Мөн зочид буудал, тээвэр болон аяллын зохион байгуулалтыг бид хариуцах тул та эрүүл мэндийн үзлэг, шинжилгээндээ тав тухтай, санаа зовох зүйлгүй хамрагдах боломжтой.
Улаанбаатар хотын төмөр замын буудалд цугларч, Улаанбаатар - Замын-Үүд чиглэлийн галт тэргээр аяллаа эхлүүлнэ.
Өглөө Замын-Үүд суманд хүрэлцэн ирж, олон улсын автобусаар БНХАУ-ын Эрээн хотруу хил нэвтэрнэ. Эрээн хотоос аяллын автобусаар ойролцоогоор 350 км замыг 3 - 4 цаг туулж, Жининь хотруу явна.
Жининь хотод хүрэлцэн ирээд Water World усан амралтын цогцолборт байрлан амарна.
Тус цогцолборт төрөл бүрийн халуун рашаан, саун, усан бассейн, жакузи, кино театр, хүүхдийн усан тоглоомын төв зэрэг олон төрлийн үйлчилгээтэй танилцаж, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой. Мөн хүсвэл нэмэлт төлбөрөөр массаж хийлгэж болно.
Өглөөний цайгаа уусны дараа Жининь хотоос Мини Аватар аялал жуулчлалын бүсрүү хөдөлнө. Ойролцоогоор 102 км замыг 2 цаг туулж хүрэлцэн очно.
Энд шилэн гүүрээр алхаж, байгалийн үзэсгэлэнг сонирхон, дурсгалын зураг авхуулна. Мөн амьтны хүрээлэнгээр зочилно.
Үүний дараа Өвөр Монголын Өөртөө Засах Орны нийслэл Хөх хотруу хөдөлнө.
Энэ өдөр эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдана. Шинжилгээ өгөх аялагчид эмнэлгийн зааврын дагуу өлөн очих шаардлагатай тул өглөөний цайгаа шинжилгээний дараа ууна.
Үзлэг, шинжилгээний дараа Өвөр Монголын Шинжлэх ухаан, технологийн музейгээр зочилж, үзмэрүүдийг сонирхоно.
Үүний дараа зах, худалдааны төвүүдээр зугаалж, шоппинг хийх болон чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой.
Товлосон цагтаа цугларч, оройн хоолоо идсэний дараа зочид буудалдаа буцаж ирээд амарна.
Өглөөний цайгаа уусны дараа Эрээн хотруу аяллын автобусаар хөдөлнө. Ойролцоогоор 350 км замыг 4 - 5 цаг туулж хүрэлцэн очно.
Эрээн хотод ирсний дараа зах, худалдааны төвүүдээр худалдан авалт хийх боломжтой.
Үүний дараа зочид буудалдаа байрлан амарна.
Өглөөний цайгаа уусны дараа зочид буудлаа хүлээлгэн өгч, олон улсын автобусаар хил нэвтэрч, Замын-Үүд суманд хүрэлцэн ирнэ.
Үүний дараа Замын-Үүд - Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд сууж, Улаанбаатар хотын зүг хөдөлнө.
Өглөө Улаанбаатар хотын төмөр замын буудалд хүрэлцэн ирснээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.



Чөлөөт аялал


Чөлөөт аялал
