Туxайн нислэг нь чартер буюу заxиалгат нислэг тул цаг агаар болон тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч нислэгийн цаг болон хөтөлбөрт өөрчлөлт орох боломжтойг анхаарна уу!
Хайнан арал нь “Хятадын Хавай” хэмээн нэрлэгддэг, жилийн турш дулаан уур амьсгалтай, цэнхэр далай, халуун рашаан, амтат жимсээрээ алдартай үзэсгэлэнт арал юм.
Арлын хойд хэсэгт байрлах Хайкоу хот нь далайн эрэг, түүхэн дурсгалт газрууд, орчин үеийн барилга байгууламж, амтат хоолоороо онцлогтой. Энд та хотын үзэсгэлэнт газруудаар аялж, нутгийн соёл, хоолтой танилцан, амралтаа сайхан өнгөрүүлэх боломжтой.
Мягмар гарагийн орой 21:10 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас Хүннү Эйр компанийн нислэгээр Улаанбаатар - Хайкоу чиглэлд ниснэ.
Хайкоу хотын олон улсын нисэх онгоцны буудалд газардахад хөтөч тосож авч, зочид буудалд хүргэнэ. Зочид буудалдаа бүртгүүлж, өрөөгөө хүлээн аваад амарна.
Өглөөний цайгаа уусны дараа 12:00 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, аяллын автобусаар Хайкоу - Саняа чиглэлд хөдөлнө. Хоёр хотын хооронд ойролцоогоор 270 км бөгөөд 3 - 4 цаг явна.
Саняа хот руу явах замдаа Сармагчны вант улсад зочилж, өхөөрдөм сармагчнуудыг харж, үзэсгэлэнт байгальтай танилцан, дурсгалын зураг авахуулна.
Саняа хотод ирж, зочид буудлын өрөөгөө хүлээн авна. Оройн хоолоо идсэний дараа зочид буудалдаа амарна.
Энэ өдөр чөлөөт өдөр тул та өөрийн хүсэл, сонирхлоор өдрийг өнгөрүүлэх боломжтой.
Зочид буудалдаа амарч, усан бассейн, ресторанаар үйлчлүүлэн цагийг тухтай өнгөрүүлж болно.
Мөн аяллын хөтөчтэй зөвлөлдөн, нэмэлт төлбөртэй аялал, сонирхолтой хөтөлбөрүүдээс сонгох боломжтой.
Анхаарах зүйл: Энэ өдөр аяллын унаа болон хөтөчийн үйлчилгээ байхгүй бөгөөд нэмэлт аялал, үзвэр үйлчилгээний төлбөр аяллын үнэд багтаагүй болно.
Өглөөний цайгаа уусны дараа аяллын автобусаар сувдны дэлгүүрт зочилно.
Үүний дараа далайд завиар аялж, үзэсгэлэнт байгалийг сонирхон, дурсгалын зураг авхуулна. Мөн нэмэлт төлбөртэй усан тоглоом, сонирхолтой үйл ажиллагаанд оролцож, өдрийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой.
Дараа нь аяллын бэлэг болгон багтсан нисдэг тэрэгний аялалд оролцож, Саняа хотын үзэсгэлэнт байдлыг дээрээс нь харна.
Оройн хоолоо идсэний дараа зочид буудалдаа буцаж ирээд амарна.
Энэ өдөр чөлөөт өдөр тул та өөрийн хүсэл, сонирхлоор өдрийг өнгөрүүлэх боломжтой.
Зочид буудалдаа амарч, усан бассейн, ресторанаар үйлчлүүлэн цагийг тухтай өнгөрүүлж болно.
Мөн аяллын хөтөчтэй зөвлөлдөн, нэмэлт төлбөртэй аялал, сонирхолтой хөтөлбөрүүдээс сонгох боломжтой.
Анхаарах зүйл: Энэ өдөр аяллын унаа болон хөтөчийн үйлчилгээ байхгүй бөгөөд нэмэлт аялал, үзвэр үйлчилгээний төлбөр аяллын үнэд багтаагүй болно.
Өглөөний цайгаа уусны дараа аяллын автобусаар Саняа хотын алдарт Atlantis Aquaventure усан паркруу явна.
Энд төрөл бүрийн усан гулгуур, сонирхолтой тоглоомоор тоглож, өдрийг хөгжилтэй өнгөрүүлнэ. Мөн өндөр хурдтай усан гулгуур болон акулын аквариумын дундуур өнгөрдөг тунгалаг хоолойтой гулгуураар гулгаж, адал явдалтай мөчүүдийг мэдрэх боломжтой.
Үүний дараа зах худалдааны төв, дэлгүүрүүдээр зугаалж, худалдан авалт хийх боломжтой.
Энэ өдөр чөлөөт өдөр тул та өөрийн хүсэл, сонирхлоор өдрийг өнгөрүүлэх боломжтой.
Зочид буудалдаа амарч, усан бассейн, ресторанаар үйлчлүүлэн цагийг тухтай өнгөрүүлж болно.
Мөн аяллын хөтөчтэй зөвлөлдөн, нэмэлт төлбөртэй аялал, сонирхолтой хөтөлбөрүүдээс сонгох боломжтой.
Анхаарах зүйл: Энэ өдөр аяллын унаа болон хөтөчийн үйлчилгээ байхгүй бөгөөд нэмэлт аялал, үзвэр үйлчилгээний төлбөр аяллын үнэд багтаагүй болно.
Өглөөний цайгаа уусны дараа Саняа хотын алдарт шилэн гүүрээр алхаж, өндөр дээрээс уулс, ой мод болон байгалийн үзэсгэлэнт байдлыг харж, дурсгалын зураг авахуулна.
Үүний дараа аяллын автобусаар Хайкоу хотруу хөдөлнө. Нислэг хүртэлх чөлөөт цагаар дэлгүүр, худалдааны төвүүдээр орж, худалдан авалт хийх боломжтой.
Дараа нь Хайкоу хотын олон улсын нисэх онгоцны буудалд очиж, нислэгийн бүртгэлээ хийлгэнэ. Шөнийн 03:10 цагт Улаанбаатар хотын чиглэлд ниснэ.



Чөлөөт аялал


Чөлөөт аялал
