Эрээн – Жининь – Хөх хотын аялал нь худалдаа, соёл, түүхийг хослуулсан сонирхолтой аялал юм. Та богино хугацаанд гурван хотын онцлогтой танилцаж, үзэсгэлэнт газруудаар зочлон, худалдаа хийхийн зэрэгцээ мартагдашгүй дурсамж бүтээх боломжтой.
15:30 цагт Улаанбаатар хотын Төмөр замын вокзал дээр цугларна.
16:50 цагт Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн галт тэргээр хөдөлнө. 2-р зэрэглэлийн унтлагын вагоноор зорчино (цагаан хэрэглэлтэй).
07:20 цагт Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ирнэ. Эндээс улс хоорондын автобусаар БНХАУ-ын Эрээн хот руу явна.
Эрээн хотод ирсний дараа аяллын автобусаар Жининь хот руу хөдөлнө. Нийт 350 км замыг ойролцоогоор 3 - 4 цаг явна.
Жининь хотод очоод 5 одтой “Water World” усан амралтын цогцолборт байрлаж, амарна.
“Water World” усан амралтын цогцолборт 33 төрлийн халуун рашаан, хуурай болон чулуун саун, бассейн, жакузи, цайны өрөө, шатрын өрөө, кино театр, хүүхдийн усан тоглоомын төв зэрэг олон төрлийн үйлчилгээ байдаг.
Мөн хүсвэл нэмэлт төлбөрөөр массаж хийлгэх боломжтой.
Өглөөний цайгаа уусны дараа Жининь хотоос аяллын автобусаар Мини Аватар үзвэрийн газар руу хөдөлнө. Ойролцоогоор 2 цаг явна.
Мини Аватарт очоод шилэн гүүрээр алхаж, амьтны хүрээлэн үзнэ. Мөн бүх насныханд зориулсан усан паркт тоглож, амарч зугаалах боломжтой.
Орой Өвөр Монголын нийслэл Хөх хот руу хөдөлнө. Зочид буудалдаа ирж байрлаад оройн хоолоо иднэ.
Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Өвөр Монголын Шинжлэх ухаан, технологийн музей үзнэ.
Үүний дараа зах, худалдааны төвүүдээр явж, дэлгүүр хэсэх болон чөлөөт цагаа өөрийн хүссэнээр өнгөрүүлэх боломжтой.
Товлосон цагт цугларч, оройн хоолоо иднэ. Дараа нь зочид буудалдаа буцаж ирээд амарна.
Өглөөний цайгаа уусны дараа аяллын автобусаар Эрээн хот руу хөдөлнө. Нийт 350 км замыг ойролцоогоор 4 - 5 цаг явна.
Эрээн хотод ирээд зочид буудалдаа байрлаж, амарна.
Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна.
13:00 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, улс хоорондын автобусаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу явна.
18:05 цагт Замын-Үүд - Улаанбаатар чиглэлийн галт тэргээр Улаанбаатар хотруу хөдөлнө.
Өглөөний 09:20 цагт Улаанбаатар хотын төмөр замын вокзалд ирснээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.



Чөлөөт аялал


Чөлөөт аялал