Энэхүү аяллаар та БНХАУ-ын Эрээн, Жининь, Бээжин хотуудаар аялж, хотуудын хөгжил, түүх, соёл болон алдартай үзэсгэлэнт газруудтай танилцана. Мөн зах, худалдааны төвүүдээр зочилж, худалдан авалт хийх боломжтой.
Аяллын онцлох хэсэг нь Бээжин хотын Universal Studios парк бөгөөд энд дэлхийд алдартай киноны сэдэвт тоглоом, үзвэрүүдээр үйлчлүүлж, гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой.
Улаанбаатар хотын төмөр замын буудалд цугларч, Улаанбаатар - Замын-Үүд чиглэлийн галт тэргэнд суун аяллаа эхлүүлнэ.
Өглөө Замын-Үүд суманд хүрэлцэн ирж, олон улсын автобусаар хил нэвтэрч, БНХАУ-ын Эрээн хотруу явна.
Эрээн хотоос аяллын автобусаар ойролцоогоор 350 км замыг 3-4 цаг туулж, Жининь хотод хүрэлцэн очно.
Жининь хотод ирээд Water World усан амралтын цогцолборт байрлан амарна.
Тус цогцолборт 33 төрлийн халуун рашаан, саун, жакузи, цайны өрөө, шатрын өрөө, кино театр болон хүүхдийн усан тоглоомын төв зэрэг олон төрлийн үйлчилгээгээр үйлчлүүлж, алжаалаа тайлах боломжтой.
Орой нь буфет төрөл бүрийн хоол, амттан, жимс болон багцад багтсан уух зүйлсээс сонгон үйлчлүүлнэ.
Өглөөний цайгаа уусны дараа Бээжин хотруу хөдөлнө.
Бээжин хотод хүрэлцэн ирж, 2008 оны зуны Олимпын наадмын гол байгууламжууд болох Шувууны үүр (Bird’s Nest) цэнгэлдэх хүрээлэн болон Усан шоо (Water Cube) цогцолборыг гаднаас нь үзэж сонирхон, дурсгалын зураг авахуулна.
Оройн хоолоо идсэний дараа зочид буудалдаа байрлан амарна.
Өглөө Бээжингийн аквариумруу явж, далайн төрөл бүрийн амьтад, загасыг үзэж сонирхоно. Мөн усан доорх туннелээр алхаж, далайн ертөнцийг ойроос харах боломжтой. Үүний дараа далайн театрт дельфин, далайн хавны сонирхолтой үзүүлбэр үзнэ.
Аяллаа үргэлжлүүлэн Бээжингийн амьтны хүрээлэнгээр зочилж, арслан, анааш, эрээн тахь, тэмээн хяруул зэрэг олон төрлийн амьтдыг үзэж сонирхон, цагийг хөгжилтэй өнгөрүүлнэ.
Өглөөний цайгаа уусны дараа Бээжин хотын алдарт Universal Studios паркруу явна. Энд дэлхийд алдартай кино, хүүхэлдэйн киноны сэдэвт төрөл бүрийн тоглоом, үзвэрүүдээр үйлчлүүлж, сонирхолтой шоу тоглолтуудыг үзэн, бүтэн өдрийг хөгжилтэй өнгөрүүлнэ.
Өглөөний цайгаа уусны дараа дэлхийн алдартай түүхэн дурсгалт газруудын нэг болох Хятадын Цагаан хэрмээр аялж, үзэсгэлэнт байгаль, эртний байгууламжийг үзэж сонирхон, дурсгалын зураг авхуулна.
Үүний дараа хурдны замаар Эрээн хотруу хөдөлнө. Орой Эрээн хотод хүрэлцэн ирж, зочид буудалдаа байрлан амарна.
Өглөөний цайгаа уусны дараа Эрээн хотын худалдааны төвүүдээр зочилж, худалдан авалт хийх боломжтой.
Үд дунд зочид буудлаа хүлээлгэн өгч, олон улсын автобусаар хил нэвтэрч, Замын-Үүд суманд хүрэлцэн ирнэ.
Үүний дараа Замын-Үүд - Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд сууж, Улаанбаатар хотын зүг хөдөлнө.
Маргааш өглөө нь Улаанбаатар хотын төмөр замын буудалд хүрэлцэн ирснээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.



Чөлөөт аялал


Чөлөөт аялал
