Туxайн нислэг нь чартер буюу заxиалгат нислэг тул цаг агаар болон тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч нислэгийн цаг болон хөтөлбөрт өөрчлөлт орох боломжтойг анхаарна уу!
Эртний түүх, соёл иргэншлээрээ алдартай Египет улс таныг гайхамшигт аялалд урьж байна. Энэхүү аяллаар та дэлхийн долоон гайхамшгийн нэг болох Гизагийн пирамидуудыг үзэж, Египетийн баялаг түүх, өвөрмөц соёл, алдартай дурсгалт газруудтай танилцах боломжтой.
Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд цугларч, Turkish Airlines компанийн нислэгээр Улаанбаатараас Истанбул хотыг зорин аяллаа эхлүүлнэ.
Истанбул хотод газардсаны дараа дамжин нислэгээр Египетийн нийслэл Каир хотруу ниснэ.
Каир хотод хүрэлцэн ирэхэд нутгийн хөтөч, жолооч нар тосон авч, оройн хоолоо идсэний дараа зочид буудалдаа байрлан амарна.
Өглөөний цайгаа уусны дараа дэлхийн долоон гайхамшгийн нэг болох Гизагийн пирамидууд болон хүний толгой, арслангийн биетэй алдарт Сфинкс хөшөөг үзэж сонирхоно.
Үүний дараа эртний сүмийн цогцолбор болон Египетийн музейгээр зочилж, Египетийн түүх, соёлтой танилцана.
Орой нь Нил мөрнөөр усан онгоцоор аялж, оройн хоолоо зооглоно. Аяллын дараа зочид буудалдаа буцаж ирээд амарна.
Өглөөний цайгаа уусны дараа Каир хотын нисэх онгоцны буудал руу явж, Люксор хот руу ниснэ.
Люксор хотод хүрэлцэн ирсний дараа эртний Египетийн алдарт Карнакийн сүмээр зочилж, түүхэн барилга байгууламжуудыг үзэж сонирхоно.
Үүний дараа алебастр чулуун бэлэг дурсгалын дэлгүүрээр орж, өдрийн хоолоо идээд зочид буудалдаа байрлан амарна.
Орой нь гэрэлтүүлэгтэй Люксорын сүм болон III Аменхотеп хааны хөшөөнүүдийг үзэж сонирхоно. Оройн хоолоо идсэний дараа зочид буудалдаа буцаж ирээд амарна.
Энэ өдөр чөлөөт өдөр тул та өөрийн хүсэл, сонирхлоор өдрийг өнгөрүүлэх боломжтой. Мөн хүсвэл нэмэлт төлбөртэй аялалд хамрагдаж, Хаадын хөндий, Хатшепсут хатны сүм болон эртний Египетийн түүх, соёлын дурсгалт газруудыг үзэж сонирхох боломжтой.
Өглөөний цайгаа уусны дараа зочид буудлаа хүлээлгэн өгч, аяллын дараагийн чиглэл болох Хургада хотруу автобусаар хөдөлнө.
Хургада хотод хүрэлцэн ирж, далайн эрэг дээр байрлах All Inclusive үйлчилгээтэй амралтын зочид буудалдаа байрлан амарна. Тус буудалд хоол, уух зүйлс нь багцын нөхцөлийн дагуу үнэд багтсан тул та далайн эрэг дээр тухтай амрах боломжтой.
Хургада нь Египетийн Улаан тэнгисийн эрэг дагуу 40 орчим км үргэлжлэн орших, үзэсгэлэнт далайн эргээрээ алдартай амралтын хот юм. Тус хот нь тунгалаг устай далайн эрэг, усанд сэлэх, шумбах боломж болон олон төрлийн дэлгүүр, үзвэр үйлчилгээний газруудаараа жуулчдын сонирхлыг татдаг.
Энэ өдөр чөлөөт өдөр тул та далайн эрэг дээр амарч, усанд сэлэх эсвэл хотын дэлгүүр, худалдааны төвүүдээр зугаалан, өөрийн хүсэл сонирхлоор өдрийг өнгөрүүлэх боломжтой.
Энэ өдөр чөлөөт өдөр тул та далайн эрэг дээр амарч, усанд сэлэх эсвэл хотын дэлгүүр, худалдааны төвүүдээр зугаалан, өөрийн хүсэл сонирхлоор өдрийг өнгөрүүлэх боломжтой.
Өглөөний цайгаа уусны дараа зочид буудлаа хүлээлгэн өгч, Хургада хотын нисэх онгоцны буудал руу явна. Эндээс Турк улсын Истанбул хот руу ниснэ.
Истанбул хотод хүрэлцэн ирсний дараа Mall of Istanbul болон 212 Outlet худалдааны төвүүдээр зочилж, дэлхийн алдартай брэндүүдийн бараа бүтээгдэхүүнээс сонгон худалдан авалт хийх боломжтой.
Үүний дараа Истанбулын нисэх онгоцны буудал руу явж, буцах нислэгтээ бүртгүүлэн Улаанбаатар хотын зүг ниснэ.
Маргааш өглөө нь Улаанбаатар хотод газардсанаар Египетийн дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.



Чөлөөт аялал


Чөлөөт аялал
