Туxайн нислэг нь чартер буюу заxиалгат нислэг тул цаг агаар болон тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч нислэгийн цаг болон хөтөлбөрт өөрчлөлт орох боломжтойг анхаарна уу!
Элсэн цөлийн дунд сүндэрлэсэн Дубай хот нь орчин үеийн өндөр барилгууд, тансаг зочид буудал, үзэсгэлэнт далайн эрэг, томоохон худалдааны төвүүдээрээ алдартай. Энд та дэлхийд алдартай үзэсгэлэнт газруудаар аялж, элсэн цөлийн сонирхолтой аялалд оролцон, далайн эрэг дээр амарч, мартагдашгүй дурсамж бүтээх боломжтой.
Улаанбаатар хотоос Бээжин хотоор дамжин АНЭУ-ын Дубай хотруу ниснэ.
Дубай хотын нисэх онгоцны буудалд газардахад орон нутгийн хөтөч тосон авснаар зочид буудалдаа хүргүүлэн амарна.
Өглөөний цайгаа уусны дараа үд хүртэл зочид буудлын усан бассейн, амралтын хэсэг болон хүүхдийн тоглоомын талбайд цагийг тухтай өнгөрүүлэх боломжтой.
Үдээс хойш Дубайн алдарт элсэн цөлийн жийп аялалд гарна. Элсэн манхан дээгүүр жийп машинаар аялж, тэмээ унах, араб үндэсний хувцас өмсөн дурсгалын зураг авахуулах зэрэг сонирхолтой үйл ажиллагаанд оролцоно.
Орой нь араб үндэсний бүжгийн үзүүлбэр үзэж, элсэн цөлийн үзэсгэлэнт орчинд цагийг хөгжилтэй өнгөрүүлнэ.
Аяллын дараа зочид буудалдаа буцаж ирээд амарна.
Өглөөний цайгаа уусны дараа Дубай хотын аялалдаа гарна.
Эхлээд Жумейра далайн эрэг болон дал модны хэлбэртэй алдарт Палм Жумейра (Palm Jumeirah) хиймэл арлаар зочилно. Үүний дараа өвөрмөц загвартай Ирээдүйн музейн (Museum of the Future) гадна дурсгалын зураг авхуулна.
Өдрийн хоолны дараа дэлхийн хамгийн өндөр барилга болох Бурж Халифагийн (Burj Khalifa) 124 давхарт гарч, Дубай хотыг дээрээс нь харна.
Мөн Дубай Молл (Dubai Mall) худалдааны төвөөр зугаалж, худалдан авалт хийх боломжтой. Орой нь хөгжим, гэрэлтэй усан оргилуурын үзүүлбэр үзнэ.
Оройн хоолоо идсэний дараа зочид буудалдаа буцаж ирээд амарна.
Өглөөний цайгаа уусны дараа Дубай хотын алдарт Wild Wadi усан паркруу явна.
Энд төрөл бүрийн усан гулгуур, сонирхолтой тоглоомоор тоглож, хиймэл давалгаатай усан санд сэлэн, өдрийг хөгжилтэй өнгөрүүлнэ. Мөн наранд биеэ шарж, амрах боломжтой.
Үүний дараа Марина далайн эрэгт очиж, далайн эргээр зугаалан, чөлөөт цагаа тухтай өнгөрүүлнэ.
Орой зочид буудалдаа буцаж ирээд амарна.
Энэ өдөр чөлөөт өдөр тул та өөрийн хүсэл, сонирхлоор өдрийг өнгөрүүлэх боломжтой. Далайн эрэг дээр амарч, хотын зах, худалдааны төв, дэлгүүрүүдээр худалдан авалт хийх боломжтой.
Өглөөний цайгаа уусны дараа Абу Даби хотруу хөдөлнө.
Абу Даби хотод очиж, алдарт Шейх Зайедын сүм болон Луврын музейгээр зочилно.
Өдрийн хоолоо идсэний дараа Дубай хотруу буцна. Оройн хоолоо идээд нисэх онгоцны буудалруу явж, нислэгийн бүртгэлээ хийлгэнэ.
Шөнийн 01:15 цагт Дубай - Бээжин чиглэлээр ниснэ.
Өдрийн 13:00 цагт Бээжин хотод газардан дараа нь зочид буудалдаа очиж байрлан амарна.
Өглөөний 08:30 цагийн нислэгээр Бээжин - Улаанбаатар чиглэлд ниснэ.
Улаанбаатар хотод газардсанаар бидний дурсамж дүүрэн Дубайн аялал өндөрлөнө.



Чөлөөт аялал


Чөлөөт аялал
