K-POP ертөнцийн домогт хамтлаг BIGBANG 20 жилийн ойдоо зориулсан “BIGBANG 2026-2027 WORLD TOUR” аялан тоглолтын хүрээнд Вьетнамын Ханой хотод тоглолтоо хийхээр төлөвлөж байна.
Хайртай хамтлагийнхаа тоглолтыг амьдаар үзэж, дэлхийн өнцөг булан бүрээс цугласан олон мянган VIP фэнүүдтэй хамт мартагдашгүй дурсамж бүтээгээрэй!
Шөнийн 00:00 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд цугларч, 03:00 цагийн нислэгээр Вьетнамын Ханой хотруу ниснэ. Нислэг ойролцоогоор 4-5 цаг үргэлжилнэ.
Ханой хотод газардсаны дараа нутгийн хөтөч тосон авч, зочид буудалруу хүргэнэ. Зочид буудалдаа байрлан хэсэг амарсны дараа хотын аяллаа эхлүүлнэ.
Хотын аяллаар Ханой хотын түүх, соёлын дурсгалт газруудтай танилцаж, Хуучин хотын дүүрэг (Old Quarter)-ээр зугаална. Эндхийн эртний гудамж, жижиг дэлгүүрүүдээр алхаж, нутгийн иргэдийн өдөр тутмын амьдралтай танилцана.
Өнөөдөр та өдрийг өөрийн хүссэнээр чөлөөтэй өнгөрүүлнэ. Ханой хотын үзэсгэлэнт гудамжуудаар зугаалж, орон нутгийн кафе, ресторануудаар үйлчлүүлэх, худалдааны төвүүдээр зочлон худалдан авалт хийх эсвэл хотын сонирхолтой газруудтай бие даан танилцах боломжтой.
Өнөөдөр таны хүсэн хүлээсэн BIGBANG хамтлагийн тоглолтын өдөр!
Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа тоглолт эхлэх хүртэл Ханой хотоор зугаалж, дэлгүүр хэсэх эсвэл өөрийн хүссэнээр чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой.
Үүний дараа BIGBANG хамтлагийн гайхалтай тоглолтыг үзэж, олон мянган VIP фэнүүдтэй хамт мартагдашгүй нэгэн үдшийг өнгөрүүлнэ.
Нислэгийн цагаас 3 цагийн өмнө зочид буудлаас хөдөлж, нисэх онгоцны буудалруу хүргүүлнэ.
Оройн 20:00 цагийн нислэгээр Улаанбаатар хотруу буцна. Хайртай BIGBANG хамтлагийнхаа тоглолтыг амьдаар үзсэн гайхалтай мөчүүд болон Ханой хотын аяллын мартагдашгүй дурсамжаар дүүрэн бидний аялал ийнхүү өндөрлөнө.



Чөлөөт аялал


Чөлөөт аялал
