Аяллын даатгал гэдэг нь таны аяллын үеэр гарч болзошгүй эрүүл мэндийн зардал, осол гэмтэл, тээш алдагдах, нислэг цуцлагдах зэрэг эрсдэлээс хамгаалах санхүүгийн баталгаа юм.
- Гадаад улсад эмнэлгийн үйлчилгээ маш өндөр үнэтэй байдаг. Даатгалтай бол эдгээр зардлыг даатгалын компани төлнө.
- Хэрвээ таны нислэг цуцлагдвал, хоцорвол эсвэл тээш тань алдагдвал, нөхөн төлбөр авах боломжтой.
- Зарим улс оронд (жишээ нь: Европын орнууд, Солонгос) аяллын даатгалгүй иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх тохиолдол бий.
- Хамгийн гол нь — аялахдаа сэтгэл амар байх боломжийг олгодог.
Тэнүүн Могол Трэвел-аар аяллаа захиалахад таныг болон таны гэр бүлийг бүрэн хамгаалах аяллын даатгал дагалдана.

