- Вьетнам улсын албан ёсны мөнгөн тэмдэгт нь донг буюу (VND) юм.
Хамгийн өндөр дүнтэй дэвсгэрт нь 500,000₫,
Гэхдээ 20,000₫ дэвсгэрттэй маш төстэй харагддаг учир андуурахаас сэргийлээрэй.
Бусад дэвсгэртүүд: 1,000₫, 2,000₫, 5,000₫, 10,000₫, 20,000₫, 50,000₫, 100,000₫, 200,000₫. - Монголд байхдаа төгрөгөө доллар (USD) болгож солиулаад, Вьетнам улсад доллараа донг (VND) болгож солиулах нь хамгийн ашигтай, хялбар арга юм.
- Валют солиулахдаа аюулгүй, найдвартай газар сонгох.
Онгоцны буудал, банк болон албан ёсны “Money Exchange” газарт мөнгөө солиулах нь хамгийн тохиромжтой. Мөн зарим зочид буудлын ресепшин хэсэг дээр валют сольж өгдөг. - Хот, аялал жуулчлалын бүсүүдэд Visa, MasterCard, UnionPay картаар төлбөр тооцоо хийх боломжтой.
Гэхдээ жижиг дэлгүүр, зах, орон нутгийн ресторанууд зөвхөн бэлэн мөнгөөр үйлчилгээ үзүүлэх тохиолдол гардаг. - Валютын ханшийг бодитоор шалгах, хөрвүүлэхдээ та дараах сайтыг ашиглах боломжтой.
www.xe.com
БичсэнАминаTenuunmogol Travel



