ЖЭЖҮ АРЛЫН АЯЛАЛ

5 өдөр
20 хүртэл хүн
ЖЭЖҮ

Азийн Хавай гэгдэх Жэжү арал нь Солонгос улсын аялал жуулчлалын тэргүүлэх бүс, төдийгүй газар нутагт харъяалах хамгийн том арал, мөн цорын ганц бие даасан хотын статустай бүс юм.

Аялалын хөтөлбөр

1

УЛААНБААТАР-ЖЭЖҮ

Улаанбаатар хотоос ХҮННҮ ЭЙР нислэгээр өдөр 12:00 цагт хөдөлж Өмнөд Солонгосын үзэсгэлэнт Жэжү арлыг зорино. Жэжү ОУ-н нисэх онгоцны буудалд 15:50-д буугаад буугаад хил, гаалиар нэвтрэн хөтөч, зохион байгуулагчтай уулзана. Дараа нь “ARBORETUM THEME PARK ICE MUSEUM” мөсөн музейд сэрүү татуулан зочилж, 3D зургийн хүрээлэнд зургаа татуулж аялалдаа дурсамж нэмнэ. Зураг бүрийн хажууд хэрхэн зургаа татуулах тайлбартай тул бодит мэт зургаа авахуулаарай. Дараа нь оройн хоол зооглоод зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна.

2

ЖЭЖҮ

Өглөөний цайны дараа “Herb Garden” таны биеийг амрааж, алжаал тайлах хөлийн массажийг та өөрөө өөртөө хийн хөлөө жаргаана. Жэжү арлын уугуул оршин суугчдын амьдрал аж ахуй, зан заншлыг харуулсан “Seongeup Folk Village” эртний тосгон үзэж танилцана. Өдрийн хоолонд гахайн шарсан мах иднэ. Далайн эргээр алхаж “Амьдралын ээдрээ” киноны зураг авсан сүмийг үзнэ. Солонгосын хамгийн том аквариум болох Aqua Planet-д цагийг зугаатай өнгөрүүлнэ. Оройн хоол тахианы шөл “Samgyetang” идээд дараа нь зочид буудалдаа амарна.

3

ЖЭЖҮ

Өглөөний хоолны дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд, ачаагаа аваад аялалдаа гарна. Солонгосын алдарт гоо сайхны барааны дэлгүүрээр зочилж, худалдан авалт хийх боломжтой. Өдрийн хоол грилдэж шарсан загас зооглосны дараа далайн эргээр зугаалж үзэсгэлэнт байгальд чөлөөтэй амарч цагийг зугаатай өнгөрүүлнэ. Дараа нь Монгол морин циркийн тоглолт үзэж сонирхоно. Энэ циркт Монгол авьяаслаг хүүхдүүд тоглодог тул бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг. Оройн хоолонд үхрийн махтай хоол идээд дараа нь зочид буудалдаа амарна.

4

ЧӨЛӨӨТ ӨДӨР

Энэ өдөр бол чөлөөт өдөр. Таны байрлах зочид буудал нь Жэжү хотын төвд тул шоппинг хийх, казино тоглох, усан парк д очих зэрэг дуртай зүйлээ тааваараа хийж өнгөрөөгөөрэй. /Энэ өдрүүдэд хөтөч, унаа үйлчлэхгүй/

5

ЖЭЖҮ-УЛААНБААТАР

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд татваргүй барааны дэлгүүрээр орж хүссэн бараагаа худалдан авах боломжтой. Жэжү арлын хойд хэсэгт байрладаг кофе шопууд байдаг гудамжаар явж кофе худалдан авч уух боломжтой. Өдрийн хоолны дараа далайн эргээр солонгон зам хэмээх газар ирж зурагаа авахуулаад цааш нисэх буудал явна. Жэжүгээс 16:50 цагийн шууд нислэгээр нисэн Улаанбаатарт 20:50 цагт бууснаар бидний аялал өндөрлөнө.

Аялалд багтах болон багтахгүй зүйлс

Олон улсын нислэгийн 2 талын тийз
Зочид буудал
Аяллын хөтөч
Зочид буудлын өглөөний цай
Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ
Аяллын иж бүрэн даатгал
Хөтөч, жолоочийн гарын мөнгө
Нэмэлт төлбөртэй үзвэр, үйлчилгээний тасалбар
Хувь хүний хэрэглээний зардал

Түгээмэл асуултууд

Нийт үнэ

 4,290,000

Аяллын өдрүүд

2026/09/23
2026/09/27

Яагаад Тэнүүн Могол Трэвел-ийг сонгох ёстой вэ? Таны аяллыг бид илүү аюулгүй, тав тухтай, үнэ цэнтэй болгохын төлөө зүрх сэтгэлээрээ ажилладаг. Манай гол давуу талууд:
Ашиг тус

Биднийг сонгох шалтгаан

  • icon
    Түншлэлийн сүлжээДэлхийн олон орны найдвартай хамтрагчдаар дамжуулан онцгой үнэ, чанартай үйлчилгээ санал болгодог.
  • icon
    Найдвартай захиалга, баталгаат үйлчилгээБүх аяллын захиалга хамгаалагдсан системээр баталгаажиж, таны мэдээлэл аюулгүй хадгалагдана.
  • icon
    Аялагчдын хэрэгцээнд нийцсэн зөвлөмжТаны төсөв, хүсэлд тохирсон аяллын хамгийн зөв шийдлийг мэргэжлийн зөвлөхүүд санал болгоно.