ВЬЕТНАМ-ФУКУОК АРЛЫН АЯЛАЛ
Фукуок нь амралт, адал явдлыг нэг дор хослуулан мэдрэх боломжтой бүх насныханд зориулагдсан сонирхолтой аялал юм. Аяллын хөтөлбөрт тоглоомын парк, усан парк, аквариум, Safari болон арлын аялал багтсан тул аяллын хугацаанд олон төрлийн сонирхолтой туршлага хуримтлуулах боломжтой. 🌊Мөн далайн эрэг дээр амрахын зэрэгцээ усан спорт, завины аялал, SUP, Sea-Walker зэрэг адал явдалт үйл ажиллагааг сонгон өөрийн хүссэнээр далайн эргээр зугаалж, зочид буудалдаа амран, дэлгүүр худалдааны төвүүдээр орж Фукуокийн аяллаа ая тухтай өнгөрүүлэх боломжтой. ☀️🛍️
⚠️ АНХААРУУЛГА: Тухайн аяллын үнэ нь валютын ханш болон үйлчилгээний үнийн өөрчлөлтөөс шалтгаалан өөрчлөгдөх боломжтой.⚠️
Аялалын хөтөлбөр
✈️ӨДӨР:1 УЛААНБААТАР - ФУКУОК🏝️☀️
“Чингис Хаан ОУНБ”-аас хөөрөхийн өмнө нисэх буудал дээр аялагчидд цуглан, Фукуок арлын зүг аяллаа эхлүүлнэ. Нислэгийн дараа Фукуок аралд хүрэлцэн очиж, хөтөчтэйгээ уулзан аяллаа үргэлжлүүлнэ.🍽️Өдрийн хоолоо замдаа идээд, зочид буудалдаа хүрэлцэн очиж амран, аяллын эхний өдрөө тайван өнгөрүүлнэ.🏨✨
🌊ӨДӨР:2 ВИНВОНДЕР /VINWONDERS/ УСАН ПАРК🎢💦
Өглөө зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад, Фукокийн хамгийн сонирхолтой газруудын нэг болох ВИНВОНДЕР /VINWONDER/ тоглоомын парк руу аяллаа үргэлжлүүлнэ. 🎢🌊 Дотор болон гадаа олон төрлийн тоглоом, адал явдалт зугаа цэнгэлээс гадна гайхамшигт аквариум, усан парк, хоолны газар, худалдааны дэлгүүрүүд гээд бүтэн өдрийг хөгжилтэй өнгөрүүлэхэд хэрэгтэй бүхэн нэг дор бүрджээ. Өдөржин тоглож, зугаалж, шинэ дурсамж бүтээн VINWONDERS-ийн гайхалтай ертөнцийг мэдрээрэй!
🦒ӨДӨР: 3 SAFARI + ХОТЫН АЯЛАЛ 🌴🏙️
Өглөө Фу Куокийн зэрлэг ан амьтдыг хамгаалах хамгийн том паркуудын нэг болох Safari Phu Quoc Vinpearl-д зочилж, байгалийн орчинд амьдарч буй төрөл бүрийн зэрлэг амьтдыг ойроос харах сонирхолтой аяллыг мэдрэнэ. Өргөн уудам нутаг дэвсгэрт олон төрөл зүйлийн амьтадтай тус сафари нь байгаль, зэрлэг ан амьтны ертөнцтэй танилцах онцгой боломжийг олгоно. Өдрийн хоолны дараа Фу Куокийн алдарт сувдны үйлдвэр, торгоны үйлдвэр болон “Sim Wine” үйлдвэрүүдээр зочилж, орон нутгийн онцлог бүтээгдэхүүнтэй танилцан, дарсны амталгаа хийх боломжтой. Аяллын төгсгөлд нутгийн сувинерийн дэлгүүрээр орж, Фу Куокийн дурсамж болгон өөртөө болон хайртай хүмүүстээ бэлэг сонгоорой. 🦒🍷🎁
🏝️ ӨДӨР: 4 АРЛЫН АЯЛАЛ 🚤☀️
Фу Куокийн үзэсгэлэнт арлуудаар аялах энэ өдрийг хурдны завиар эхлүүлнэ. Эхний зогсоол болох Хон Дуа аралд хүрэлцэн очиж, далайн спорт, зугаа цэнгэлийн төв болох Ocean World-оор зочлон, дроноор зураг авахын зэрэгцээ SUP-ээр далай дээр аялах боломжтой. Мөн хүсвэл нэмэлт төлбөртэйгээр Sea-Walker ашиглан далайн ёроолоор алхах, шүхрээр нисэх, усан мотоцикл, Flyboard зэрэг адал явдалт усан спортуудыг туршиж болно. Арал дээр өдрийн хоолоо зооглосны дараа хурдны завиар арлын нөгөө тал руу аяллаа үргэлжлүүлж, автобусаар шилжин орон нутгийн ресторанд оройн хоолоо иднэ. Өдрийн аялал, далайн адал явдлаар дүүрэн цагийг өнгөрүүлээд зочид буудалдаа буцан ирж амарна. 🌴🌊🚤
☀️ӨДӨР:5 ЧӨЛӨӨТ ӨДӨР — АМРАЛТ & ХУДАЛДАН АВАЛТ 🛍️🏖️
Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад, энэхүү өдрийг та өөрийн хүссэнээр чөлөөтэй өнгөрүүлж, далайн эргээр зугаалах, зочид буудалдаа амарч алжаалаа тайлах, дэлгүүр худалдааны төвүүдээр зочлон хүссэн зүйлсээ худалдан авах боломжтой. ⚠️ Чөлөөт өдрүүдэд өдөр, оройн хоол, унаа болон хөтөчийн үйлчилгээ багтаагүй болохыг анхаарна уу.
☀️ӨДӨР:6 ЧӨЛӨӨТ ӨДӨР — АМРАЛТ & ХУДАЛДАН АВАЛТ 🛍️🏖️
Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад, энэхүү өдрийг та өөрийн хүссэнээр чөлөөтэй өнгөрүүлж, далайн эргээр зугаалах, зочид буудалдаа амарч алжаалаа тайлах, дэлгүүр худалдааны төвүүдээр зочлон хүссэн зүйлсээ худалдан авах боломжтой. ⚠️ Чөлөөт өдрүүдэд өдөр, оройн хоол, унаа болон хөтөчийн үйлчилгээ багтаагүй болохыг анхаарна уу.
☀️ӨДӨР:7 ЧӨЛӨӨТ ӨДӨР — АМРАЛТ & ХУДАЛДАН АВАЛТ 🛍️🏖️
Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад, энэхүү өдрийг та өөрийн хүссэнээр чөлөөтэй өнгөрүүлж, далайн эргээр зугаалах, зочид буудалдаа амарч алжаалаа тайлах, дэлгүүр худалдааны төвүүдээр зочлон хүссэн зүйлсээ худалдан авах боломжтой. ⚠️ Чөлөөт өдрүүдэд өдөр, оройн хоол, унаа болон хөтөчийн үйлчилгээ багтаагүй болохыг анхаарна уу.
✈️ӨДӨР:8 ФУКУОК → УЛААНБААТАР🌅
Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа аяллын автобусаар онгоцны буудлыг зорин хөдөлнө. Фу Куокоос Улаанбаатарын чиглэлд нисэж, “Чингис Хаан ОУНБ”-д газардсанаар дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө. 🌊✈️





