ХӨХ ХОТ ШИНЖИЛГЭЭТ АЯЛАЛ

7 өдөр
5 хүртэл хүн
Хятад

Энэхүү аялал нь Хөх хотод байрлах орчин үеийн, итгэмжлэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн иж бүрэн болон нарийвчилсан шинжилгээ, оношилгоо хийлгэхэд зориулагдсан. Аяллын хүрээнд эмчийн үзлэг, лабораторийн болон дүрс оношилгоо, орчуулгын үйлчилгээ хийгдэх бөгөөд байр, унаа, зохион байгуулалт бүрэн багтсан тул аялагчдад цаг хэмнэсэн, найдвартай шийдэл байх болно.

Аялалын хөтөлбөр

1

УЛААНБААТАР – ЗАМЫН ҮҮД

Улаанбаатар төмөр замын буудалд ..... цагт цуглана. ......цагт Улаанбаатар – Замын үүд чиглэлийн галт тэргээр хөдлөнө. 2-р зэрэглэл буюу “унтлагын вагон” – зорчигчийн нээлттэй таславчуудтай (цагаан хэрэглэл, зөөлөн эдлэлтэй) вагоноор аялана.

2

ЗАМЫН ҮҮД – ЖИНИНЬ

Өглөө 07:20 цагт Дорноговь аймгийн Замын үүд суманд очно. Улс хоорондын автобусаар БНХАУ-ын Эрээн хотод очиж Эрээн хотоос аяллын автобусаар Жининь хот руу 350 км замыг ойролцоогоор 3 – 4 цагийн хугацаанд явна. Тус хотод Өвөр Монголын хамгийн том бөгөөд 5 одтой “Water World” усан амралтын цогцолборт байрлана. Оройн хоол нь буфет учир хүссэн хоолоо сонгон амттан, жимс зэргээр үнэгүй үйлчилнэ. “Water World” усан амралтын цогцолборт 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, саун /хуурай, чулуун/, бассейн, жакузи, цайны ёслолын өргөө, шатрын өрөө, кино театр /хүүхдийн, хосын, нийтийн/, хүүхдүүдэд зориулсан усан тоглоомын төв зэргээр үйлчлүүлэх боломжтой. Мөн нэмэлт төлбөрөөр бүх төрлийн массаж хийлгэж болно.

3

ЖИНИНЬ – МИНИ АВАТАР – ХӨХ ХОТ /Набао усан парк/

Өглөөний цайны дараа Жининь хотоос аялаын автобусаар Мини аватар руу 102 км замыг ойролцоогоор 2 цагийн хугацаанд туулна. Ирээд Шилэн гүүрэн дээгүүр явахаас гадна Амьтны хүрээлэн үзнэ. Орой ӨМӨЗО-ны нийслэл хот болох Хөх хот руу хөдөлнө. Оройн хоол халуун тогооны ресторанд иднэ. Ингээд зочид буудалдаа хүргүүлж амарна.

4

ХӨХ ХОТ - ШИНЖИЛГЭЭ - МУЗЕЙ - ШОППИНГ

Өглөөний цайгаа ууна. Эрүүл мэндийн шинжилгээ өгөх аялагчид өлөн байх шаардлагатай. Эмнэлэгтээ очиж эрүүл мэндийн шинжилгээд хамрагдана. Шинжилгээний дараа Өвөр Монголын шинжлэх ухаан технологийн музей үзнэ. Зах худалдааны төвөөр шоппинг хийнэ. Чөлөөт цаг. Тогтсон цагт цуглаад оройн хоолоо идээд зочид буудалд хүргүүлэн амарна

5

ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ АВАХ - ЭРЭЭН

Өглөөний цайг зочид буудалдаа ууна. Эрээн хотын зүг хөдөлнө. Аяллын автобусаар Эрээн хот руу 350 км замыг ойролцоогоор 4 – 5 цаг туулна. Энэ өдөр чөлөөт цагтай тул шоппинг хийнэ. Зочид буудалд амарна.

6

ЭРЭЭН-ЗАМЫН ҮҮД

Өглөөний цайг зочид буудалдаа ууна. 13:00 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд улс хоорондын автобусанд сууж Дорноговь аймгийн Замын үүд суманд ирнэ. ....... цагт Замын үүд – Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд Улаанбаатар хотыг зорино.

7

ЗАМЫН ҮҮД-УЛААНБААТАР

Өглөөний ....... цагт Улаанбаатар төмөр замын буудалд ирснээр дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

Аялалд багтах болон багтахгүй зүйлс

Гал тэрэгний тасалбар
Зочид буудал
Аяллын хөтөч
Зочид буудлын өглөөний цай
Эрүүл мэндийн багц шинжилгээний төлбөр
Аяллын иж бүрэн даатгал
Хувь хүний хэрэглээний зардал
Шоппинг, хувийн хэрэглэлээ
Нутгийн хөтөч, жолоочид гарын мөнгө

Түгээмэл асуултууд

Нийт үнэ

 1,190,000

Аяллын өдрүүд

2026/03/25
2026/04/01

2026/04/01
2026/04/08

2026/04/08
2026/04/15

2026/04/15
2026/04/22

2026/04/22
2026/04/29

Яагаад Тэнүүн Могол Трэвел-ийг сонгох ёстой вэ? Таны аяллыг бид илүү аюулгүй, тав тухтай, үнэ цэнтэй болгохын төлөө зүрх сэтгэлээрээ ажилладаг. Манай гол давуу талууд:
Ашиг тус

Биднийг сонгох шалтгаан

  • icon
    Түншлэлийн сүлжээДэлхийн олон орны найдвартай хамтрагчдаар дамжуулан онцгой үнэ, чанартай үйлчилгээ санал болгодог.
  • icon
    Найдвартай захиалга, баталгаат үйлчилгээБүх аяллын захиалга хамгаалагдсан системээр баталгаажиж, таны мэдээлэл аюулгүй хадгалагдана.
  • icon
    Аялагчдын хэрэгцээнд нийцсэн зөвлөмжТаны төсөв, хүсэлд тохирсон аяллын хамгийн зөв шийдлийг мэргэжлийн зөвлөхүүд санал болгоно.