ЕВРОПЫН 3 УЛС, 7 ХОТЫН АЯЛАЛ
Герман – Австри – Чех
Frankfurt – Nuremberg – Salzburg – Hallstatt – Parndorf – Vienna – Prague
Европын түүх, архитектур, байгаль, соёл болон шоппингийг нэг аялалд хослуулсан энэхүү маршрутаар Герман, Австри, Чехийн хамгийн үзэсгэлэнт хотуудтай танилцана. Дундад зууны үеийн хотууд, хаадын ордон, готик сүм хийд, Альпийн уулс, нуурын эрэг дээрх Hallstatt тосгон болон алдартай Designer Outlet Parndorf-оор зочлох нь аяллын онцлог юм.
Designer Outlet Parndorf нь:
Австрийн Бургенланд мужийн Парндорф хотод байрладаг Европын хамгийн алдартай outlet shopping village-үүдийн нэг юм. Энэ төв нь дэлхийн premium болон luxury брэндүүдийг жилийн турш 30–70% хүртэл хямдралтай үнээр санал болгодог.
Аялалын хөтөлбөр
Өдөр 1
УЛААНБААТАР→ ФРАНКФУРТ→ НЮРНБЕРГ -Хөшигтийн хөндий нисэх онгоцны буудал дээр үүрээр .....цагт цугларна. -Франкфурт хотоос шууд нюрнберг хотруу хөдлөх бөгөөд ойролцоогоор 2-3 цаг яваад очно. -Оройн хоолоо идсэний дараа зочид буудалдаа байрлан амарна.
Өдөр 2
НЮРНБЕРГ→ ЗАЛЬЦБУРГ /ЗАЛЬЦБУРГ АЯЛАЛ/ •Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа Зальцбург хот руу хөдөлнө. •Getreidegasse-ийн нарийхан чулуун гудамжаар алхаж, хуучны байшингууд болон жижиг дэлгүүрүүдээр зочилж Зальцбургийн өвөрмөц уур амьсгалыг мэдрээрэй. Мөн Mozart's Birthplace-д Моцартын амьдралтай танилцаж, Mirabell Gardens-д үзэсгэлэнт цэцэрлэг, ордны гайхалтай төрхийг сонирхоорой.
Өдөр 3
ЗАЛЬЦБУРГ→ ХАЛШТАТ (ХАЛШТАТ АЯЛАЛ) •Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа; •Hallstatt Salt Mine-д орж, дэлхийн хамгийн эртний давсны уурхайн сонирхолтой түүхийг судлаарай. •Үүний дараа Hallstatt-ийн хамгийн алдартай зураг авах цэг болох Postcard Viewpoint дээр очиж нуур, уул, тосгоны үзэсгэлэнт төрхийг сонирхоно. Мөн Hallstätter See нуурын эргээр тайван алхаж, Hallstatt-ийн чулуун гудамжтай хуучин хотын төвөөр аялах болно. Үргэлжлүүлэн Müllerstiege Viewpoint болон Lahn Viewpoint зэрэг үзэгдэх орчны цэгүүдээс тосгоны гайхамшигт панорам төрхийг харж өдрийг өнгөрөөнө.
Өдөр 4
ХАЛШТАТ → PARNDORF (чөлөөт өдөр) -Өглөөний цайны дараа Parndorf-руу хөдөлнө. (340 км, 3-4 цаг явж очно) -Буудалдаа байрлан амарна.
Өдөр 5
PARNDORF SHOPPING Parndorf нь Австрийн Burgenland мужид байрладаг суурин бөгөөд Европын хамгийн том outlet төвүүдийн нэг болох Designer Outlet Parndorf-оороо алдартай.
Өдөр 6
PARNDORF → VIENNA (VIENNA CITY TOUR) •Өглөө Parndorf-оос хөдөлж, Австрийн нийслэл Vienna хотод ирж хотын аяллаа эхлүүлнэ. Та хотын хамгийн алдартай бүтээлүүд болох Schönbrunn Palace болон Belvedere Palace-ийг үзэж, Вена хотын түүх, уран барилгын гайхамшгийг мэдрэх боломжтой. •Аяллын дараа Чех улсын зүг хөдөлж, замдаа Brno хотод (ойролцоогоор 138 км, 2 цаг) хүрч зочид буудалдаа байрлан амарна.
Өдөр 7
BRNO → ПРАГ (ПРАГ ХОТЫН АЯЛАЛ) -Өглөөний цайны дараа Brno хотоос хөдөлж, Чех улсын нийслэл ПРАГ хот руу үргэлжлүүлэн явна. -Зочид буудалдаа байрлаж, хэсэг амарсны дараа Праг хотын аяллаа эхлүүлнэ. -Та Европын хамгийн үзэсгэлэнт, түүхэн хотуудын нэг болох Prague-д байрлах PRAGUE CASTLE үзэж, дундад зууны үеийн архитектур, хаадын ордны цогцолборыг сонирхоно. Үүний дараа CHARLES BRIDGE-ЭЭР алхаж, Влтава мөрний дээгүүрх гайхамшигт үзэмж, уран баримлуудыг тольдон, хотын уур амьсгалыг мэдрэх боломжтой. -Орой нь Праг хотын гэрэлтэй гудамж, хуучин хотын уур амьсгалыг мэдэрч, чөлөөт цагаа өнгөрүүлнэ.
Өдөр 8
ПРАГ ХОТ (ЧӨЛӨӨТ ӨДӨР) -Өглөөний цайны дараа бүтэн өдөржингөө чөлөөт өдөр байна.
Өдөр 9
ПРАГ → НЮРНБЕРГ (НЮРНБЕРГ ХОТЫН АЯЛАЛ) -Өглөө зочид буудлаа хүлээлгэн өгч, Герман улсын түүхэн хот НЮРНБЕРГ рүү хөдөлнө. Замдаа Европын үзэсгэлэнт байгаль, жижиг хотуудын өнгө төрхийг тольдон ая тухтай аялсаар очно. -Хотод ирсний дараа аяллаа эхлүүлж, дундад зууны үеийн Nuremberg Castle үзэж хотын түүх, үзэмжийг тольдоно. -Дараа нь St. Lorenz Church орж готик архитектуртай танилцана. -Өдрийн төгсгөлд Weinstadel-ийн дэргэд голын эргээр алхаж аяллаа дуусгана.
Өдөр 10
НЮРНБЕРГ → ФРАНКФУРТ -Өглөөний цайгаа буудалдаа уугаад Франкфурт хот руу хөдөлнө. -Замдаа Германы хамгийн алдартай luxury outlet худалдааны төвүүдийн нэг Wertheim Village outlet-руу орно. -Франкфурт хотод очоод Main river-ийн аялал хийнэ.
Өдөр 11
БУЦАХ ӨДӨР -Frankfurt хотоос Улаанбаатар хот руу буцах нислэгтээ бүртгүүлэн, дурсамж дүүрэн аяллаа өндөрлөн эх орондоо буцна.





