ЭРЭЭН-ЖИНИНЬ-ХӨХ ХОТ
Эрээн – Жининь – Хөх хотын аялал нь худалдаа, соёл, түүхийг нэг маршрутад багтаасан аялал юм. Богино хугацаанд гурван өөр хотын онцлогийг та мэдрэх болно.
Аялалын хөтөлбөр
УБ-ЗАМЫН ҮҮД
ВОКЗАЛ ДЭЭР 15:30 цагт цуглана. 16:50 цагт Улаанбаатар – Замын үүд чиглэлийн галт тэргээр хөдлөнө. 2-р зэрэглэл буюу “унтлагын вагон” – зорчигчийн нээлттэй таславчуудтай (цагаан хэрэглэл, зөөлөн эдлэлтэй) вагоноор аялна.
ЭРЭЭН-ЖИНИНЬ ХОТ
Өглөө 07:20 цагт Дорноговь аймгийн Замын үүд суманд очно. Улс хоорондын автобусаар БНХАУ-ын Эрээн хотод очиж Эрээн хотоос аяллын автобусаар Жининь хот руу 350 км замыг ойролцоогоор 3 – 4 цагийн хугацаанд явна. Тус хотод Өвөр Монголын хамгийн том бөгөөд 5 одтой “Water World” усан амралтын цогцолборт байрлана. Оройн хоол нь буфет учир хүссэн хоолоо сонгон амттан, жимс зэргээр үнэгүй үйлчилнэ. “Water World” усан амралтын цогцолборт 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, саун /хуурай, чулуун/, бассейн, жакузи, цайны ёслолын өргөө, шатрын өрөө, кино театр /хүүхдийн, хосын, нийтийн/, хүүхдүүдэд зориулсан усан тоглоомын төв зэргээр үйлчлүүлэх боломжтой. Мөн нэмэлт төлбөрөөр бүх төрлийн массаж хийлгэж болно.
ЖИНИНЬ - МИНИ АВАТАР-ХӨХ ХОТ /набао усан парктай/
Өглөөний цайны дараа Жининь хотоос аялалын автобусаар Мини аватар руу ойролцоогоор 2 цагийн хугацаанд туулна. Тус усан парк нь бүх насныханд зориулсан хэсгүүдтэй тул та өөрт тохирох хэсгүүдэд алжаалаа тайлан амарч зугаацах боломжтой , Мөн Мини аватар үзвэрийн газарт шилэн гүүрэн дээгүүр явахаас гадна амьтны хүрээлэн үзнэ. Орой ӨМӨЗО-ны нийслэл хот болох Хөх хотын руу хөдлөнө. Оройн хоол зочид буудалдаа иднэ.
ХӨХ ХОТ-ШОППИНГ
Өглөөний цайг зочид буудалдаа ууна. Өглөөний цайны дараагаар Өвөр Монголын шинжлэх ухаан технологийн музей үзнэ. Зах худалдааны төвөөр шоппинг хийнэ. Чөлөөт цаг. Тогтсон цагт цуглаад оройн хоолоо идээд зочид буудалд хүргүүлэн амарна.
ХӨХ ХОТ-ЭРЭЭН
Өглөөний цайны Дараа ЭРЭЭН хот руу хөдлөнө. Аяллын автобусаар Эрээн хот руу 350 км замыг ойролцоогоор 4–5 цаг туулна. Эрээн хотод ирээд буудалдаа амарна.
ЭРЭЭН-ЗАМЫН ҮҮД
Өглөөний цайг зочид буудалдаа ууна. 13:00 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд улс хоорондын автобусанд сууж Дорноговь аймгийн Замын үүд суманд ирнэ. 18:05 цагт Замын үүд – Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд Улаанбаатар хотыг зорино.
ЭРЭЭН-ЗАМЫН ҮҮД
Өглөөний 09:20 цагт Улаанбаатар төмөр замын буудалд ирсэнээр дурсамж дүүрэн аялал өндөрлөнө





