BIGBANG WORLD TOUR 2026-HANOI
K-POP-ийн домогт хамтлаг BIGBANG 20 жилийн ойдоо зориулсан BIGBANG 2026–2027 WORLD TOUR аялан тоглолтын хүрээнд Вьетнамын Ханой хотод хоёр үдэш тоглолтоо хийх гэж байгаа бөгөөд G-DRAGON, TAEYANG, DAESUNG нар оролцоно.
Энэ түүхэн мөчийг Ханойд, олон мянган VIP фэнүүдийн хамт мэдрээрэй.
Аялалын хөтөлбөр
Өдөр 1. УБ-ХАНОЙ
Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал дээр шөнийн 12:00 цагт цуглах бөгөөд 03:00 цагийн нислэгээр Ханой хот руу ниснэ.(ойролцоогоор 4-5 цаг ниснэ.) Ханой хотод буусны дараа хөтөч тосон зочид буудалдаа байрлан амарна. Урт нислэгийн дараа хэсэг амарч, хотын аяллаа эхлүүлнэ. Хотын аяллаар түүхэн болон соёлын гол дурсгалт газруудтай танилцана. Ойр орчмын хуучин квартал(old quarter) руу алхаж, орон нутгийн амьдралтай танилцаарай.
Өдөр 2. ЧӨЛӨӨТ ӨДӨР
Өнөөдөр та өдрийг чөлөөтэй өнгөрүүлээрэй. Хотын үзэсгэлэнт гудамжаар зугаалж, орон нутгийн кафе, ресторануудаар үйлчлүүлэх, худалдааны төвүүдээр зочлох эсвэл өөрийн сонирхлоор хоттой танилцах боломжтой.
Өдөр 3. ТОГЛОЛТ ҮЗЭХ ӨДӨР
Энэ өдөр хүсэн хүлээсэн BIGBANG-ийн тоглолтоо үзнэ. Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа тоглолтоо эхэлтэл Ханой хотоор дэлгүүр хэсч цагийг чөлөөтэй өнгөрүүлээрэй.
Өдөр 4. БУЦАХ ӨДӨР
Нислэгийн цагаас 3 цагийн өмнө тохируулан зочид буудлаас онгоцны буудал руу хүргэнэ. Оройн 20:00 цагийн нислэгээр дуртай хамтлагийнхаа тоглолтыг үзсэн дурсамж болон Ханой хотын аяллын дурсамжтай буцна.





